Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.АМАРСАНАА
2017 оны 06 сарын 12 өдөр

БАТЛАВ: 
"ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБААТАР
2017 оны 06 сарын 12 өдөр

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 


Шарын гол сум





Энэхүү Хамтран ажиллах гэрээг Нэг тапаас Дархам уул аймгийн (цаашид аймаг гэх ) Шарын гол сумын (цаашид сум гэх) Засаг даргын Тамгын газар орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын өмнөөс, тэдгээрийг төлөөлж нөгөө талаас Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан 1910010009 улсын бүртгэлийн дугаар, 2050374 регистрийн дугаартай Дархан уул аймгийн Шарын гол Санжинт багт бүртгэлтэй "Шарын гол" ХК (цаашид "Компани" гэх) нар байгуулав.
Талууд дор дурдсаныг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсын Ашигт малтмалын газраас компанид 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон болно. 

2. Дархан-Уул аймаг, Шарын гол суманд дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдэд чадвар, ноу-хау болон технологийг шилжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх замаар ашигт малтмалын аймаг, сумын эрх ашигт нийцүүлэн ашиглах хүсэлтэй болохыг.
3. Талууд компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан Дархан-Уул аймаг, Шарын гол сум нь уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж болохыг хүлээн зөвшөөрч, аймаг, суманд дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэд болон уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх бусад холбогдох талуудын нийгэм, соёл, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулах хүсэлтэй болохыг.
4. Энэхүү гэрээний төслийг Сумын орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, хэлэлцсэн болохыг тэмдэглэж энэхүү гэрээнд заасан талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг харгалзан үзсэний үндсэн дээр талууд дараах нөхцлүүдийг харилцан тохиролцов.
Нэг: Зорилго
1.1 Орон нутаг үр шимийг хүртэх: Уурхайн үйл ажиллагаанас бий болох хөгжлийн боломжуудыг Орон нутгийн иргэд хүртэх болон Уурхайн үйл ажиллагааны
7.2.3  Засаг дарга эрх, үүргээ шилжүүлэхгүй тухай: Гэрээний дагуу эдлэх 

эрх, хүлээсэн үүргээ шилжүүлэх эрхгүй.


7.3 Зохицуулах хууль.

Гэрээг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулж, тайлбарлана. Хэрэв гэрээ болон холбогдох хууль зөрчилдсөн тохиолдолд холбогдох хуулийг дагаж мөрдөнө. Гэрээ нь Холбогдох хуулийн дагуу талуудын эдлэх эрх, хүлээх үүрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй буюу тэдгээрийг хязгаарлахгүй.

7.4 Давагдашгүй хүчин зүйлс
7.4.1 Давагдашгүй хүчийн зүйлийн үед хүлээх үүрэг 

7.4.1.1 Хэрэв тал нь давагдашгүй хүчин зүйл эсхүл нөхцөл байдлын улмаас гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлэх боломжгүй болсон бол тухайн тал нь давагдашгүй хүчин зүйлийг арилгахад чиглэсэн боломжит арга хэмжээг авах бөгөөд энэхүү үйл явдал буюу нөхцөл байдал үүссэнээс хойш аль болох боломжит хугацаанд нөгөө талдаа энэ тухай бичгээр мэдэгдэл (үйл явдал эсхүл нөхцөл байдлын шинж төлөв, хэрэв арилгах боломжтой


бол арилгахад юу шаардлагатай тухай, арилгах буюу давж гарахад шаардагдах хугацаа, болон энэхүү үйл явдал, нөхцөл байдлын улмаас цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон үүргийг тусгасан) хүргүүлэх бөгөөд тухайн талын хүлээсэн төлбөрийн үүргээс бусад давагдашгүй хүчин зүйл явдал эсхүл нөхцөл байдлын улмаас биелүүлэх


боломжгүй болсон үүрэг тухайн давагдашгүй хүчин зүйл үргэлжилж буй хугацаанд түдгэлзэнэ. 

7.4.1.2 Хэрэв давагдашгүй хүчин зүйлийн улмаас аливаа үүргийг нэг сараас дээш хугацаагаар түтгэлзүүлсэн бол талууд гэрээнд өөрчлөлт оруулахаар шударгаар хэлэлцээр хийж болно. 
 

7.4.2 Зах зээлийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг зогсоох.

Хэрэв компани зах зээлийн нөхцөл байдлын улмаас төслийн бүх үйл ажиллагааг нэг сараас дээш хугацаагаар зогсоосон бол Засаг дарга гэрээг цуцлаж болно. Уурхайг түр хугацаагаар хаасан эсхүл үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон тохиолдолд компани нь гэрээнд заасан байгаль орчны менежментийн үүргээ биелүүлнэ. 
 

7.5 Мэдэгдзл хүргүүлэх


7.5.1 Гэрээний талд хүргүүлэх бүхий л мэдэгдэл, хүсэлт, шаардлага, зөвшөөрөл болон бусад захидал харилцааг бичгээр дараах хаягаар биечлэн, баталгаат шуудангаар эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ: 

7.5.1.1 Компанид: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Самжинт багийн нутаг дахь "Шарын гол" ХК \ эсвэл ШГХК-ийн Төр орон нутагтай харилцах асуудал эрхэлсэн дэд захиралд\


7.51.2 Засаг даргад: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ





7.6 Бүх тохиролцоог илэрхийлэх


Гэрээ болон түүнд дурдсан баримт бичгүүд нь түүнд тусгасан асуудлаар талуудын хоорондын бүхий л ойлголцол, тохиролцоог илэрхийпэх бөгөөд талуудын хооронд өмме нь хийсэн бүхий л гэрээ хэлцлүүд болон ойлголцлыг хүчингүй болсонд тооцно. Гэрээний бүхий л хавсралт болон жагсаалт нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.
 

7.7 Гэрээний хувь


Гэрээг нэг ба туүнээс дээш хувиар үйлдэж болох бөгөөд хувь тус бүр нь эх хувьд тооцогдох хэдий ч бүгд хамтдаа нэг баримт бичгийг бүрдүүлнэ. 
 

7.8 Гэрээний заалтууд салангид байх


7.8.1 Гэрээний аль нэг хэсэг эсхүл заалт хэрэгжих боломжгүй бол гэрээний бусад хэсэг, заалт, талуудын хувьд хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжих явдлыг хангахуйц түвшинд гэрээний заалтууд тусдаа буюу бие биөнээсээ салангид байх ба гэрээний тухайн хэрэгжих боломжгүй заалт нь гэрээний бусад заалтад ноцгойгоор нөлөөлөхгүй бол уг хэрэггжих боломжгүй заалт гэрээнд байгаагүй гэж ойлгоно.


7.8.2 Гэрээний аливаа хүчингүй болон хүчин төгөлдөр бус заалтууд нь талуудын зорилго, хүрэх үр дүнг харгалзахын зэрэгцээ тухайн заалт хуульд нийцэх буюу хэрэгжих боломжтой бопох хэмжээгээр еерчилж, талууд тийнхүү ойлгож, хэрэгжүүлнэ. 
 

7.9 Гэрээний хэл


Гэрээг талууд монгол хэл дээр үйлдсэн бөгөөд тус бүр нэг хувийг авах бөгөөд гэрээг тайлбарлахад маргаан гаргасан тохиолдолд Монгол хэл дээрх хувилбарыг дагаж мөрдөнө.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

"ШАРЫН ГОЛ" ХК-НИЙ ТӨР ОРОН НУТАГТАЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Т.ШОФЁР
УТАС: 99093085

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.ШИНЭХҮҮ
УТАС: 99705470
ХАВСРАЛТ 1 
 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ЖУРАМ


(Энэ хэсэгт Талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болно)


1. ЗОРИЛГО


1.1 Хамтын ажиллагааны хороо нь [Аймаг] [Сум] болон Компани хоорондын хамтын ажиллагаанд хяналт тавьж, орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн иргэд болон Компани Төслийн [Аймаг] [Сум] болон Орон нутгийн иргэдэд үзүүлж буй нөлөөллийг хэлэлцэж, дүгнэх, тэдгээрийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хорооны гол зорилго нь: 


1.2 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг үнэхэл; 

1.3 Төслийн талаар Компани эсхүл Орон нутгийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх


2. ЧИГ ҮҮРЭГ


Хамтын ажиллагааны хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн:

2.1 Талуудын хоорондын эерэг харилцааг хөхиүлэн дэмжих; 
 

2.2 Гэрээний хэрэгжилтэд (тогтмол][хугацааг оруулах) хугацаанд хяналт тавих, дүгнэлт хийж, энэ талаар Талуудад тайлан хүргүүлэх; 
 

2.3 Төслийн үйл ажиллагааны талаар Орон нутгийн иргэдэд зохих мэдлэг, мэдээлэл өгөх;


2.4 Гэрээний хэрэгжилтийн талаар Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;


2.5 Төслийн талаар Компани эсхүл Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;


2.6 Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар Талуудад зөвлөмж хүргүүлэх; болон


2.7 Гэрээний хяналт, үнэлгээний үзүүлэлтүүд, хуваарийг батлах.


3. БҮРЭЛДЭХҮҮН 

Хамтын ажиллагааны хороо нь [6] гишүүнтэй байна:                                            3.1 Засаг даргын тамгын газрын төлөөлөл [2] гишүүн;




3.2 Засаг даргаас томилсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл [2] гишүүн

3.3 Компаниас томилсон [2] гишүүн.

3.4 Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн саналаар даргыг сонгох бөгөөд дарга дараах үүргийг хүлээнэ:


3.4 1 Хамтын ажиллагааны хорооны хурлыг даргалах.
3.4.2 Хамтын ажиллагааны хороог төлөөлөх.


4. ХУРАЛДААН


Хамтын ажиллагааны хороо нь улирал тутам хуралдах ба шаардлагатай тохиолдолд үүнээс олон удаа хуралдаж болно. Орон нутгийн иргэд болон Компанийн ажилтнууд Хамтын ажиллагааны хорооны хуралд ажиглагчаар оролцож болно. 

нөлөөлөлд өртөх иргэдийн нийгэм, соёл, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах явдлыг хангах


1.2 Баталгаатай, тогтвортой байдлыг хангах: Компанийн Орон нутгийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийг тодорхой болгох болон Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, Компанийн хөрөнгө оруулалт орон нутагт ашиг тус өгөх явдлыг хангах
1.3 Нөлөөллийг бууруулах: Уурхайн үйл ажиллагааны улмаас учирч болох сөрөг нөлөөлөл, үүнд тухайлбал уурхайн үйл ажиллагааны явцад болон уурхайг хаасны дараах байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн байдалд үзүүлэх өөрчлөлтийг үр дүнтэйгээр бууруулах болон уурхайн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа уурхайд суурилсан эдийн засгийн уурхайн үйл ажиллагааны дараах эдийн засагт аажмаар шилжих явдлыг хангах.

1.4 Үүргийг тодорхойлох: Тал тус бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж,

биелүүлэх боломжийг хангах. 
 

Хоёр: Талуудын эрх үүрэг


2.1 Нийтлэг үүрэг: Талууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд:


2.1.1 Хүний эрхийг хамгаалах: Төслийн нөлөөлөлд өртөх бүхий л этгээдийн Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон холбогдох хуульд заасан хүний эрхийг дээдэлж, хамгаална. 

2.1.2 Авилгаас урьдчилан сэргийлэх: Авилгатай тэмцэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ.

2.1.3 Ил тод байдлыг хангах: Гэрээ болон компани, түүний туслан гүйцэтгэгч, нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл тэдгээрийн ажилтны аль ч шатны төрийн байгууллагад төлсөн бүхий л төлбөрийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд тэдгээр төлбөрийг энэхүү гэрээний зүйлийн дагуу олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ил тод нээлттэй болгоно.

2.1.4 Шударгаар хамтран ажиллах: Бие биенээ харилцан хүндэтгэх болон гэрээг хэрэгжүүлэхэд шударгаар хамтран ажиллана.

2.1.5 Төрийн болон орон нутгийн бодлоготой уялдах: Гэрээний хүрээнд авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь холбогдох хууль болон аймаг, сумын хөгжлийн болон бусад бодлогод нийцэж, уялдсан, бусад төсөл, хөтөлбөртэй давхцаагүй байна.


2.2 Засаг даргын хүлээх үүрэг:

2 2.1 Талуудын оролцоог хангах: Гэрээнд заасан ажлуудыг, үүнд тухайлбал орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах гол этгээд байх бөгөөд компанийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдлыг хариуцаж ажиллана.

2.2.2 Мэдээлэл өгөх: Орон нутгийн ргэдэд гэрээний хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт өгөхөд компанитай хамтран ажиллаж, гэрээний хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, тэдгээрийн саналыг улирал бүр авна.                  

2.2.3 Хяналт тавих: Энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар компанид тавих тогтмол хяналтыг хамтын ажиллагааны хороотой хамтран хэрэгжүүлнэ.

2.2.4 Тайлагнах: Энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуулийн дагуу тайлагнаж, шаардлагатай арга хэмжээг авна.  

2.2.5 Засаг даргын Тамгын газар ба компаний хүний нөөцийн хэлтэс нь энэ гэрээнд холбогдох асуудлаар болон цаг үеийн зохион байгуулалттай соёл, урлаг, спорт, нийгэм олон нийтийн аливаа ажил, албан бичиг, зарлал, мэдээллийг тухай бүр нь ажлын 1 өдөрт багтаан харилцан шуурхай мэдээлэл өгнө. Шуудангаар, биетээр илгээгдэх албан бичиг баримтын утга агуулгыг урьдчилан мэдээллэж болно. 

2.2.6 Гзрээтэй холбоотой болон сум орон нутгийн төсөл, ажилтай холбогдох хяналт, шинжилгээ, инженерийн шийдэлтэй холбоотой асуудлаар ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон компанийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдээс бүрдсэн баг, ажлын хэсгийг зохион байгуулан ажиллуулах  буюу богино хугацааны сургалт, дадлагажуулалт, туршлага сургалтанд хамруулна.

2.2.7 Компаниас ажил үйлсээрээ шилдэг, тэргүүний үзүүлэлтээр шалгаран тодорхойлогдсон ажилтнуудыг төр, аймаг, сумын шагнал урамшуулалд зохих журмын уламжлах, урамшуулана шагнах арга хэмжээ авна.

2.2.8  Уурхайн лецензын талбай руу хууль бусаар нэвтрэн орохыг завдсан, нэвтрэн орж алт, нүүрс ухаж байгаа иргэдийн үйл ажиллагаа нь хүний амь нас эрсдэх, гэмт хэрэг зөрчил, хөдөлмөр хамгааллын осол гарч болохуйцаар нөлцөл байдал хүндэрсэн үед ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн тасгийн хүч хэрэгслээр хамтарч таслан зогсоож, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх.
2.2.9 Уурхайн лецензын талбайн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор урьд өмнө иргэд, аж ахуйн нэгжид давхардуулан олгосн газар эзэмших тусгай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагуутай хамтарч хуулийн дагуу хүчингүй болгох, газрын төлбөрийг хуулийн дагуу зохистой шийдвэрлэх, шаардлагатай үед нүүлгэн шилжүүлэх, талбай чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах, хяналт тавих, мэдэгдэл хүргүүлэх асуудлыг шийдэх.
2.2.10 Компанид гарсан аливаа гэмт хэрэг, гамшиг, осол аваарийн үед хуулийн хүрээнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх
2.2.11  Компаний зүгээс үзүүлэх нүүрсний тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэд, өрхийн тоо, судалгааг үнэн зөв гаргаж тухайн үйл ажиллагааны үед гарч болох хүндрэлтэй асуудлыг хамтран зөвшилцөн шийдвэрлэнэ.
2.2.12   Компаний зүгээс өөрсдийн санаачлага, хүч хөрөнгөөр сум дахь нийтийн эзэмшлийн бүсэд хийсэн бүтээн байгуулалт \ ногоон зурвас, хашаа, хөшөө дурсгал г.м\-ыг сумаас комисс гарган хүлээн авч цаашдын арчлалт хамгаалалтыг хариуцна. 
2.2.13 Хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг биелүүлэх

2.3 Компанийн хүлээх үүрэг: 
Компани нь энэхүү гэрээний 2.1-т заасан үүргээс гадна дараах ерөнхий үүргийг хүлээнэ:
2.3.1 Хувь нэмэр оруулах: Энэхүү гэрээнд заасны дагуу орон нутгийн хөгжил, уурхайн хаалт, байгаль орчны асуудал, газар ашиглалт болон төсөлтэй холбоотой тогтвортой хөгжлийн бусад асуудалд хувь нэмэр оруулна.
2.3.2   Үр ашигтай байдал: Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ няхуур болгоомжтой, үр нөлөөтэй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар биелүүлнэ. 
2.3.3  Холбогдох хууль болон сайн туршлагыг хэрэгжүүлэх. Энэхүү гэрээгээр эдлэх эрх, хүлээсэн үүргээ түүнд заасан нөхцлүүдийн дагуу үйлдвэрлэлийн сайн туршлага болон холбогдох хуулийн дагуу биелүүлнэ.
2.3.4  Мэдээлэл өгөх: Компани нь өөрийн зардлаар үйл ажиллагаа болон энэхүү гэрээний биелэлтэд хяналт тавих үүднээс холбогдох баримт бичиг, тайлангуудыг Засаг даргад цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх болон орон нутгийн иргэдэд үзэж танилцах боломжоор хангана.
2.3.5 Компани нь сумын Хайрхан, Дархан, Санжинт багийн галлагаат байр, орон сууцанд амьдардаг өрх бүрд хүйтны улирал \10 ба 02-р сар\-д багийн Засаг дарга нараас гарган хянагдсан жагсаалт нэрсээр түлшний нүүрс хөнгөлттэй үнээр буюу үйлдвэрийн 0-50 мм н бутармагтай нүүрсээр тооцон 1тн нь 45500 төгрөгөөр НӨАТ тооцож олгоно. Нүүрс хямдарлтай олгох ажын багийн дарга, компаний БМА-ны ажилтнууд оролцсон тусгай комисс гарган нэрс давхардуулахгүй, хаяг тодорхой бус өрхийг тооцохгүй, өрхөд зориулсан хямдралтай нүүрс Дурхан-Уул аймагт борлуулагдахгүй байх нөхцлийг бүрдүүлж, хянаж ажиллана.
2.3.6 Компани нь өөрийн техник, зардлаар жилд 1-2 удаа орон нутгийн авто замын Баруун жигүүрийн 2.5 км хэсгийг болон Шаазгайт гэр хорооллын 1-2 худгийн усны машины замыг засаж сайжруулах ба жилд 1 удаа ахуйн хог хаягдлын цэг талбайд ландшаптын аргаар хог дарах ажилд түрэгч техникээр туслана.
2.3.7  Сумын хэмжээнд зохион байгуулалттай зарлагдсан хуваарьт зам талбайн нийтийг хамарсан ажил, цэвэрлэгээнд идэвхи, санаачлагатай оролцож ажиллана.
2.3.8  Сум орон нутгаа суртчилах, түүх соёлын өвийг хамгаалах, залуу хойч үедээ бүх талын сургалт, танин мэдэхүйн чиглэлийн олон талт арга хэмжээнд Компаний нийт ажиллагсдыг идэвхтэй оролцуулна.
2.3.9 Компани нь Шарын гол сумын иргэд өрхийн хэрэгцээнд хашаанда мод тарих, төмс хүнсний нарийн ногоо тарих санаачлагыг дэмжих хөрс хуулалтаас гарсан үржил шимтэй хар хүрэн хөрсөөр тодорхой тооны \50 өрхөд\ туслана.
2.3.10  Эрүүл мэнд, болосврол, соёл биеийн тамирын самбаруудад зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана.
2.3.11 Хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг биелүүлэх.

Гурав: Орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагаа

3.1  Ажлын байр нэмэгдүүлэх

3.1.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар компани нь санхүү, нягтлан бодох бүртгэл, техник, захиргаа, хяналт, үнэлгээ, менежмент болон гүйцэтгэх удирдлагын албан тушаал болон бусад мэргэшил шаардсан ажлын байранд орон тоо гарах үед мэргэжлийн шаардлага хангасан Орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарч гэрээний хугацаанд сумын Хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй эрэлхийлэгч, компаний шаардлагад мэргэжил, нас нь нийцсэн орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулахыг зорьж ажиллана. Эдгээр ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахуйц чадвар бүхий орон нутгийн иргэд байхгүй тохиолдолд энэ заалт хамаарахгүй.
3.1.2  Компани нь тусгай мэргэжил шаардлахгүй ажлбн байр болон төслийн ажлыг нэн тэргүүнд орон нутгийн иргэдэд санал болгох замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарч ажиллана.
3.1.3  Компани нь өрсөлдөөний зарчмыг баримтлан төсөлд ажиллах орон нутгийн инженер-техникийн ажилчдын болон туслан гүйцэтгэх компанийн ажилтны тоог аль болох нэмэгдүүлэх чармайлт гаргах ба ихэнх хувь нь орон нутгийн иргэд байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авна.
3.1.4  Компани нь өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтны Засаг даргын Тамгын газарт бүртгүүлнэ.
3.1.5  Компани нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаардлагатай ажлын байрны тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд хүртээмжтэйгээр зарлана.
3.2 Орон нутгийн бизнесийг дэмжих
3.2.1 Компани нь төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн ялангуяа Шарын гол сумын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих асуудлаар Засаг даргатай хамтран ажиллана.
3.2.2 Компани нь төсөлтэй холбоотой бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа орон нутгийн бизнесүүдэд үнийн санал өгч, бараа, ажил, үйлчилгээгээр хангах гэрээ байгуулах боломж олгохуйц хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ, тоо хэмжээ болон үнийн хувьд бусад этгээдээс санал болгосонтой адил түвшинд байна.
3.2.3 Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон компанийн веб хуудсаар дамжуулан ханган нийлүүлэлтийн боломжийн талаар мэдээллэх.
3.2.4 Компани нь ажиллагсдын ажлын гутал \түүчнлэн цаашид ажлын хувцас гэх\-ны болон ажилчдын цайны газрын мах, хүнсний ногооны худалдан авалтыг сумын үйлдвэрлэгчээс хийх бодлого баримтлана.
3.2.5 Сумын бичил уурхай эрхлэгч иргэд болон мал бүхий иргэдийн бэлчээр г.м холбогдох асуудлаар ЗДТГ-тай хамтран хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд зөвшилцаж ажиллана.

3.3 Орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх.
3.3.1 Компани нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох, Төслийн байгаль орчинд үзүүүлэх нөлөө, үр дагаварыг тодорхойлох үүднээс уул уурхайн байгаль орчны асуудлаар үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус байгаль орчны үнэлгээний байгууллагаар холбогдох хуулийн дагуу орон нутгийн иргэдтэй зөвлөлдөн боловсруулна.
3.3.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн ажлыг хүлээлгэн өгөхөд Засаг дарга, орон нутгийн иргэд болон ороун нутгийн бизнесийн байгууллагууд оролцох боломж, байгаль орчныг хамгаалах талаар орон нутгийн иргэдийн санал, санаачлагыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг (Үүнд: байгаль орчны нөлөөллийг бууруулах, эко системд хор хохирол учруулахгүй байх, байгалийн нөөцийн менежмент, газрын хөрсийг ашиглаж болох үүднээс газрын хөрсний баялагийг мал аж ахуй, бэлчээр болон газар тариалангийн бусад зориулалтаар зохистой ашиглах төлөвлөгөө, боломжтой тохиолдолд нөхөн сэргээлтийн ажлыг олборлолттой нэгэн зэрэг хийх төлөвлөгөө г.м) төлөвлөж хэрэгжүүлнэ.
3.3.3  Компани холбогдох хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг салшгүй хэсэг болох Байгаль орчны менежментийн жилийн
төлөвлегөөг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гаргуулж. Байгаль орчны яамаар батлуулна. Компани нь уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр буртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг жил бүр
гарган Засгийн газар болон Засаг даргад хүргүүлнэ. Уг тайланд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуульд заасан мэдээллийг тусгана.

3.3.4 Компани нь ахуйн болон бусад үйлдвэрлэлийн хог хаягдпыг Засаг даргын Тамгын газраас тогтоосон газар хаяж, устгах, зайлуулах арга хэмжээг авах бол хог хаягдлын менежментийн талаар Засаг даргатай хамтран ажиллана .

3.3.5 Компани нь байгалийн гамшиг, зуд, гал, үерийн аюулын үед орон нутгийн иргэдэд
Засаг даргын Тамгын газраар дамжуулж дэмжлэг үзүүлж болно .

3.3.6 Компани нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх Холбогдох хуулийг зөрчсөн тохиолдолд Засаг дарга нь зохих байгууллагад мэдэгдэх болон Холбогдох хуульд заасан хариуцлагыг ногдуулах зэргээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.


Дөрөв: Ил тод байдал ба хяналт үнэлгээ

4.1 Ил тод байдал


4.1.1 Гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд нээлттэй байлгах бөгөөд тэдгээр нь ямар ч тохиолдолд нууц мэдээлэлд хамаарахгүй. Мөн Талууд гэрээтэй холбоотой бүхий л санхүүгийн мэдээлэл бусад тайлан мэдээллүүдийг үзэж танилцах боломжтой хэлбэрээр буюу цахим болон хэвлэмэл хэлбэрээр Монгол хэл дээр нийтэд нээлттэй болгоно.  

4.1.2 Гэрээг Засаг даргын Тамгын газар болон компанийн төв байранд олон нийт ажлын цагаар чөлөөтэй үзэх боломжтой байдлаар хадгална.

4.1.3 Компани иь Ашигт малтмалын тухай хууль болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ болон улсын болон орон нутгийн төсөвт төлсөн төлбөртэй холбоотй шаардлагуудыг дагаж биөлүүлж, тайланг хагас


болон бүтэн жилээр гаргана.

4.2 Хяналт, үнэлгээ


4.2.1 Гэрээний хэрэгжилт болон талуудын гэрээ болон холбогдох хуулийг хэрхэн биөлүүлж байгаад төрийн эрх бүхий холбогдох байгууллагуудаас гадна хороо (цаашид "Хамтын ажиллагааны хороо" гэх) хяналт тавина.

4.2.2 Засаг даргын Тамгын газрын [2] төлөөлөгч, Засаг даргын томилсон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын [2] төлөөлөгч болон компанийн [2] төлөөлөлтэйгээр үйл ажиллагаа явуулна.
(Хамтын ажиллагааны хороонд Сумын ЗДТГ-аас Иргэний нийгмийн байгууллагаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлас, Байгаль орчны хорооны гишүүдээс 2 хүн, 
компанийг телөөлж дотоод хяналтын ажилтан, хүний нөөцийн хэлтсийн 

ажилтан нар байна.)


4.2.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх компани болон орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс улирал тутам хуралдана. Хамтын ажиллагааны хороо нь ийнхүү хяналт, үнэлгээ хийхдээ хавсралтад заасан хяналт, үнэлгээний үзүүлэлт болон хуваарийг баримтлан ажиллана.


4.2.4 Хамтын ажиллагааны хороо нь компанид урьдчилан мэдэгдэл хүргүүлснээр төсөл хамрах газарт нэвтрэн орох, Компани аюулгүй ажиллагааны болон бусад стандартуудыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зорилгоор гэрээтэй холбоотой баримт
бичигтэй Ашигт малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу танилцах эрхтэй.

4.2.5 Хамтын ажиллагааны хороо нь үйл ажиллагааны зардлаа өөрөө тогтоох ба уг зардлыг компани хариуцна.


4.2.6 Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биөлэлтийг жилд нэг удаа дүгнэх ба гэрээний заалт тус бүрийг хэрхэн биелүүлсэн тухай тайлан гаргана.


4.2.7 Хамтын ажиллагааны хорооны үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон хяналт үнэлгээний үзүүлэлт, хуваарийн талаар гэрээний хавсралтад нарийвчлан тусгав.


Тав: Маргаан шийдвэрлэх


5.1 Эв зүйгээр шийдвэрлэх:Талууд нь аливаа санал зөрөлдөөн маргаан гарсан тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэл хүргүүлэх ба талууд маргааныг аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талуудын төлөөлөл харилцан тохиролцсон цаг, газарт маргагч тал мэдэгдэл өгснөөс хойш ажлын 5 өдрийн дотор уулзах бөгөөд түүнээс хойш мэдээлэл солилцох, маргааныг шийдвэрлэх үүднээс хэдийд ч дахин уулзалт хийж болно. 
 

5.2 Орон нутгийн иргэдийн маргаан 

5.2.1 Компани нь өөрийн зардлаар төсөлтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдээс гаргасан гомдлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгнө.


5.2.2 Гэрээтэй холбогдуулж өргөдөл, гомдол гaprax орох нутгийн иргэн нь тухайн өргөдөл, гомдлоо хамтын ажиллагааны хороонд гаргана. Хамтын ажиллагааны хороо нь тухайн иргэний гомдлыг холбогдох хууль болон үйл ажиллагааны журмын дагуу шийдвэрлэнэ.


5.2.3 Орон нутгийн иргэдийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ хамтын ажиллагааны хороо хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас хандана. Хамтын ажиллагааны хороо нь аливаа
маргааныг шийдвэрлэхдээ шийдвэрийн агуулга болон асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар тайлбарлана.


Зургаа: Гэрээний хугацаа дуусгавар болох

6.1 Гэрээний хугацаа: Гэрээний xyгaцaa нь хүчин төгөлдөр болох өдрөөс эхэлж 4 жилийн туршид хүчин төгөлдөр байна.


6.2 Гэрээ дуусгавар болох 

6.2.1 Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно:


6.2.1.1 Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон эсхүл цуцлагдсан. 

6.2.1.2 Орд ашиглах гэрээ дуусгавар болсон.

6.2.2 Засаг дарга компанид Гэрээний үндсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн эсхүл биелүүлээгүй тухай мэдэгдлийг өгч болно. Хэрэв Компани (1) Засаг дарга зөрчлийг арилгах, эсхүл тухайн зүйл заалтыг дагаж биелүүлэхийг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш ажлын 20 хоногт тухайн зөрчлийг арилгах, биелүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй, эсхүл (2) 5 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргын саналыг эсэргүүцсэн тохиолдолд Засаг дарга гэрээг цуцлах эрхтэй.

6.2.3 Компани нь Засаг дарга гэрээний үндсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн бөгөөд компани Засаг даргад зөрчлийг арилгахыг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш ажлын 20 хоногт тухайн зөрчлийг арилгахад чиглэсэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд компани нь өөрт олгогдсон бусад эрхийг хөндөлгүйгээр гэрээр цуцлах эрхтэй.

Долоо: Бусад заалтууд
7.1 Нэмэлт, өөрчлөлт оруулах: Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй бол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бөгөөд бичээр үйлдэж, гарын үсэг зураагүй нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр байна.
7.2 Эрх, үүрэг залгамжлах, шилжүүлэх
7.2.1 Компани эрх, үүргээ шилжүүлэх: Компани нь Засаг даргын бичгээр олгосон зөвшөөрөлтэйгээр гэрээний бүхий л эрх, үүргээ өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдач этгээдэд шилжүүлэх эрхтэй.
7.2.2 Эрх хүлээн авагчийн чадавхи
7.2.2.1 Компанийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн шилжүүлэг нь тухайн шилжүүлэн авагч этгээд нь техникийн, санхүүгийн болон менежментийн чадавхийн хувьд гэрээнд заасан үүргийг биелүүлх чадваргүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.
7.2.2.2 Гэрээний эрх, үүргийг Засгийн газраас зөвшөөрсөн гуравдагч талд шижлүүлж,ш шинээр гэрээ байгуулснаар компани болон Толгой компани нь гэрээгээр хүлээсэн үүргээс тухайн шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлж авсан хэмжээгээр чөлөөлөгдөнө.