Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН “НЭЙШНЛ ТРЕЙДИНГ ЭНД ТРАНСПОРТ ГРУПП” ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН



РАШААНТ ДАХЬ УЛСЫН НӨӨЦИЙН АГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭ (БАРИХ-ӨМЧЛӨХ-АШИГЛАХ) ВОО



УЛААНБААТАР ХОТ


2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр





ГЭРЭЭНИЙ АГУУЛГА





НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


Үндэслэх хэсэг


Концессын зүйл


Концессын зүйлийн тодорхойлолт


Концессын төрөл


Төслийн байршил


Гэрээ хүчин төгөлдөр болох


Төслийн хөрөнгө оруулалт санхүүжилт 
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ 
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ 
Эрх бүхий этгээдийн эрх, үүрэг


Зохицуулах байгууллагын эрх, үүрэг


Концесс эзэмшигчийн эрх, үүрэг 
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ


Концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих


Санхүүгийн удирдлага, тайлан бүртгэл


Давагдашгүй хүчин зүйл


Талуудын баталгаа мэдэгдэл 
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГA 
Концессын гэрээг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болох цуцлах


Концессын гэрээг цуцалсны улмаас нөхөх олговор олгох 
 

ТАВДУГААР БҮЛЭГ 
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


Нэр томьёоны тайлбар


Мэдэгдэл


Гэрээний заалтыг хэсэгчлэн хүчингүйд тооцох


Хууль тогтоомж өөрчлөгдөх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээ


Нууц хадгалах 
 

ЗУРГАДУГААР  БҮЛЭГ


БУСАД
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ





Үндэслэх хэсэг
А. Монгол Улсыи Их Хурлын /цаашид “УИХ” гэх/ 2009 оны 10 хэсэг дугаар сарын 15-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 64 дүгээр тогтоол; 
 

Б. УИХ-ын 2011 оны “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” 65 дугаар тогтоол;





В. УИХ-ын 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Концессын тухай хууль; 
 

Г. УИХ-ын 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль; 
 

Д. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дугаар сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д “Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл’’-ийг концессын БАРИХ- ӨМЧЛӨХ-АШИГЛАХ төрлөөр шууд гэрээгээр олгохоор заасан;





Е. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 119 дүгээр тогтоол; 
 

Ё. “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК нь БНЧУ-ын VAE Controls компанитай 2013 оны 5-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод 100 000 м3 багтаамжтай “Рашаант дахь улсын нөөцийг хадгалах агуулах төсөл”-д хамтран ажиллах, төслийн нийт хөрөнгө оруулалтын 85%-ийг санхүүжүүлэх нөхцөлтэй гэрээг БНЧУ-ын Острава хотод байгуулсан;





Ж. Уул уурхайн яам, “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК, "Нефль Ойл" ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан протокол. 
 

НЭГ ТАЛААС





“Монгол Улсын Засгийн газар"-ыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч


агентлаг Хөрөнгө оруулалтын газар "цаашид Эрх бүхий этгээд" гэх;


НӨГӨӨ ТАЛААС





“Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК /цаашид “Концесс эзэмшигч” гэх/ концессын гэрээ /цаашид “Гэрээ" гэх/-г дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү Гэрээг байгуулав.


Концессын зүйл


1.1. Концессын зүйл /цаашид “Төсөл” гэх/ нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд: 
 

1.1.1. 100 000 м3 багтаамжтай Рашаант дахь шатахууны нөөцийн агуулах, түүнийг дагалдах байгууламж; 
 

1.1.2. Батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэл, Техникийн нарийвчилсан зураг төсөл; 
 

1.1.3. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө. 
 

Концессын зүйлийн тодорхойлолт


1.2. Энэхүү Гэрээний дагуу Концесс эзэмшигч нь 100 000 м3 багтаамжтай


Рашаант дахь шатахууны нөөц хадгалах агуулах, түүний дагалдах


байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр


санхүүжүүлэн барьж энэхүү гэрээний хугацаанд өмчлөн ашиглана. 
 

Концессын төрөл


1.3. Энэхүү Гэрээ нь концессын “БАРИХ-ӨМЧЛӨХ-АШИГЛАХ” (ВОО) төрлөөр хэрэгжинэ. 
 

Төслийн байршил


1.4. Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, төмөр


замын Рашаант өртөөний нутаг дэвсгэрт байрлана. Эзэмшил 8 га газар.


Гэрчилгээний дугаар: №0299536 
 

Гэрээний хугацаа


1.5. Энэхүү Гэрээний хугацаа нь талууд Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс


хойш 30 жил байна.

Барилгын ажлын хугацаа





1.6. Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан


зураг төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан хийж гүйцэтгэнэ. 
 

Гэрээ хүчин төгөлдөр болох 
 

1.7. Энэхүү Гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 8 сарын дотор концесс


эзэмшигч нь дор дурдсан нөхцөлийг бүрэн хангаснаар Гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд:


1.7.1. Теслийн компанийн дүрэм, гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй байх;


1.7.2. Рашаант дахь улсын шатахууны нөөцийн агуулахад шатахууны нөөц хадгалахтай холбоотой шатахууны нөөц хадгалах, хадгалуулах гэрээг байгуулсан байх;


1.7.3. Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулсан


байх;


1.7.4. Төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12,000,000.00 /арван хоёр сая/ ам.долларыг энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш 6 сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулах;


1.7.Б. Техник, эдийн засгийн үндэслэл, техникийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан зохицуулах байгууллагуудаар батлуулсан байх;


1.7.6. Төслийн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсан байх;


1.7.7. Барилгын ажил гүйцэтгэх гэрэзг байгуулсан байх;


1.7.8. Барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг авсан байх;


1.7.9. Концессын зүйлийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх;


1.7.10. Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Рашаант өртөөнд шатахууны агуулах барих төсөлтэй холбогдон гарсан зардлыг

барагдуулж аливаа маргаангүй болгож баримтаар баталгаажуулсан байх. 
 

1.8. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох дээрх нөхцөл хангагдсан эсэх талаар Эрх бүхий этгээд дүгнэлт гаргана. 
 

1.9. Энэхүү Гэрээний 1.8-д заасан дүгнэлтийг үндэслэн Эрх бүхий этгээд нь


Гэрээ хүчин төгөлдөр болох хугацааг сунгах эсэхийг Засгийн газраар


шийдвэрлүүлнэ. 
 

Төслийн хөрөнгө оруулалт санхүүжилт 
 

1.10. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь урьдчилсан тооцоогоор 55,000,000.00


/тавин таван сая/ ам.доллар байх бөгөөд энэ нь Техник эдийн засгийн


үндэслэл, техникийн нарийвчилсан зураг төслөөр эцэслэн тодорхойлогдож төслийн санхүүжилтийн гэрээгээр баталгаажна. 
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ 
 

2.1. Эрх бүхий этгээдийн эрх, үүрэг   
2.1.1. Өөрийн бүрэн эрхийг энэхүү Гэрээ болон Концессын тухай хуульд


заасны дагуу эдэлнэ. 
 

2.1.2. Концесс эзэмшигч энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу төслийг


хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан зохицуулах байгууллагуудтай хамтарч ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ. 
 

2.1.3. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд концесс эзэмшигчийн саналаар концессын төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Концесс эзэмшигчид Монгол Улсын Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан зохих дэмжлэгийг үзүүлэх асуудлыг судлан үзэж Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ. 
 

2.1.4. Монгол Улсын аж үйлдвэрийн талаар болон газрын тосны салбарт


төрөөс баримтлах бодлогын хүрээнд Концесс эзэмшигч нь энэ төсөлтэй холбогдуулан концессын цар хүрээг өргөтгөх зорилгоор санал оруулж болох бөгөөд энэ тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 

2.1.5. Хууль тогтоомж, энэхүү Гэрээнд заасан үндэслэлгүйгээр төслийн


хэрэгжилтэд саад учруулахгүй, үйл ажиллагаа хойшлуулахгүй байх. 
 

2.1.6. Монгол Улсын Засгийн газраас батлах шатахууны нөөцийг хадгалах онцгой эрхийг концесс эзэмшигчид энэхүү гэрээний хугацаанд эдлүүлнэ.

2.1.7. Шатахууны нөөцийн агуулахын багтаамжийг бүрэн ашиглах зорилгоор шаардлагатай тохиолдолд шатахуун хадгалалт, борлуулалтын гэрээ, хэлцлийг төрийн байгууллага болон терийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжтэй байгуулахад дэмжлэг үзүүлнэ. 
 

2.1.8. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор имлортоор оруулж ирж буй тоног

төхөөрөмж, машин механизмыг гаалийн НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх, хойшлуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх. 
 

2.2. Зохицуулах байгууллагын эрх, үүрэг


2.2.1. Захиалагч нь Рашаант дахь улсын шатахууны нөөцийн агуулахад

шатахууны нөөц хадгалахтай холбоотой шатахууны нөөц хадгалах, хадгалуулах гэрээг концесс эзэмшигчтэй байгуулах.





2.2.2. Захиалагч нь техник, эдийн засгийн үндэслэл болон техникийн


нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж батлах. 
 

2.2.3. Захиалагч нь Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Рашаант


өртөөнд шатахууны агуулах барих төсөлтзй холбоотой материал болон барилгын ажлын явцыг хянаж баталгаажуулан концесс эзэмшигчид хүлээлгэн өгнө. 
 

2.2.4. Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Рашаант өртөөнд шатахууны агуулах барих төсөлтэй холбогдон гарсан зардлыг барагдуулж аливаа маргаангүй болгож баримтаар баталгаажуулсан байхыг концесс эзэмшигчээс шаардах. 
 

2.2.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд эрх олгосон байгууллагаараа дүгнэлт гаргуулж баталгаажуулна. 
 

2.2.6. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн барилгын ажилд оролцох гадаадын инженер техникийн болон мэргэшсзн ажилчдыг ажиллуулах зөвшөөрал олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.





2.2.7. Зохицуулах байгууллагууд нь төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой


өөрөөс хамаарах аливаа асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэнэ.


2.2.8. Зохицуулах байгууллагууд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшеерөл олгохдоо ундэслэлгүйгээр удаашруулж, саатуулж болохгүй. 
 

2.2.9. Төсөл хэрэгжих газрын асуудлыг шийдвэрлэх. 
 

2.3. Концесс эзэмшигчийн эрх, үүрэг


2.3.1. Концесс эзэмшигч нв зөвхөн энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилго


бүхий компани байна. 
 

2.3.2. Энэхүү Гэрээний 2.3.1-д заасан компани нь Монгол улсад үүсгэн 

байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд энэхүү Гэрээний хугацаанд бүртгэл нь хүчин төгөлдөр байж Монгол улсад мөрдөгдөж буй бүх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөнө. 
 

2.3.3. Концессын зүйлийг өмчлөх, ашиглах үйл ажиллагаа явуулахтай


холбогдон гарсан аливаа зардал, төлбөрийг бүрэн хариуцна. 
 

2.3.4. Концессын зүйлийн барилгын ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор гуравдагч этгээд, барилгын ажлын еренхий гүйцэтгэгчтэй хамтран ажиллаж болох ба энэ нь концесс эзэмшигчийг Эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй. 
 

2.3.5. Өөрийн зардлаар байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиппагааны бүхий л шаардпага, холбогдох хуулийн хэм хэмжээг бүрэн хангаж ажиллана 
 

2.3.6. Эрх бүхий этгээдээс энэхүү Гэрээг байгуулах, хэрэгжүүлэх, хяналт


тавихтай холбогдон гарах зардлыг кониесс эзэмшигч хариуцна. 
 

2.3.7. Төслийн барилгын ажлын явц, ашиглалтын үед ажиллах инженер


техникийн болом мэргэшсэн ажилчдыг сургах асуудлыг хариуцна. 
 

2.3.8. Энэхүү Гэрээ болон Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний


тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шатахууны нөөцийг хүлээн авч MNS 46332П06 стандартын дагуу хадгална. 
 

2.3.9. Улсын нөөцийн шатахууныг хадгалах хугацаанд гарах шатахууны


хэвийн хорогдолтой холбогдон гарах хохирлыг концесс эзэмшигч хариуцна

2.3.10. Шатахууны хадгалалтын хэвийн байдлыг шалгах ажлаар яваа


Эрх бүхий этгээд, Захиалагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг


концесс эзэмшигчийн агуулахын талбайд чөлөөтэй нэвтрүүлж, өөрийн төлөөлөгчийг байлцуулан холбогдох мэдээ, баримттай танилцуулах үүрэгтэй. 
 

2.3.11. Энэхүү Гэрээнд заасан үүргээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад шатахууны тоо хэмжээ, нэр төрөл, чанар, стандарт, байршлыг өөрчлөх, зориулалтын бус зорилгоор ашиглах, зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ. 
 

2.3.12. Төслийн барилгын ажлыг энэхүү Гэрээний 1.6-д заасан хугацааны дотор барьж гүйцэтгэх. 
 

2.3.13. Концесс эзэмшигч нь дараах үйл ажиллагааг Эрх бүхий этгээдэд


мэдэгдэнэ. Үүнд:


2.3.13.1. Концессыг хэрэгжүүлэх санхүүжилтийг олох зорилгоор өөрийн аливаа өмч, үүний дотор концессын зүйлтэй холбоотой өмч, эрхийг барьцаалах; 
 

2.3.13.2. Концесс эзэмшигчийн дүрэм, үүсгэн байгуулах тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах; 
 

2.3.13.3. Төслийн хөрөнгө оруулагч болон барилгын ерөнхий гүйцэтгэгчийг өөрчлөх; 
 

2.3.13.4. Төслийн санхүүжилтийн гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техник хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, даатгалын гэрээ, төслийн компанийн дүрэм, гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ зэрэгт нэмэлт, өөрчлөлт орох. 
 

2.4. Концессын тухай хууль болон энэхүү Гэрээнд зааснаас бусад тохиолдолд эрх, үүргээ бусдад шилжүүлэхгүй байх. 
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД 
ХЯНАЛТ ТАВИХ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ 
 

3.1. Концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих


3.1.1. Эрх бүхий этгээд нь холбогдох төрийн захиргааны байгууллагын


төлөөллийг оролцуулан энэхүү Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулна.

3.1.2. Энэхүү Гэрээний 3.1.1-д заасан ажлын хэсгийн үйл ажиллагаа 

зардлыг энэхүү Гэрээний 2.3.6-д заасны дагүу концесс эзэмшигч санхүүжүүлнэ. 
 

3.1.3. Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн явцын талаарх


тайлан мэдээг улирал тутам эрх бүхий этгээд болон захиалагчид хүргүүлэх үүрэгтэй. 
 

3.2. Санхүүгийн удирдлага, тайлан бүртгэл   
Концесс эзэмшигч нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн Монгол Улсын хууль тогтоомж, стандартын дагуу өөрийн зардлаар гүйцэтгэх бөгөөд санхүүгийн аудит хийх компанийг Эрх бүхий этгээдтэй зөвлөлдсөний үндсэн дээр сонгоно. 
 

3.3. Давагдашгүй хүчин зүйл


3.3.1. Дараах үйл явдал, нөхцөл байдал үүссэн бол давагдашгүй хүчин


зүйл тохиолдсон гэж үзнэ. Үүнд: 
 

3.3.1.1. Дайн байлдаан, зэвсэгт мергөлдөөн болон гадны халдлага, гэмт хэрэг, худалдааны хориг, төрийн эргэлт буюу хувьсгал, засгийн эрхийн төлөөх хүч түрэмгийлсэн бослого, нийтийг хамарсан үймээн, терроризм, улс төрийн зорилго бүхий хорлон сүйтгэх, хүн болон агуулах барьцаалах ажиллагаа эхэлсэн; 
 

3.3.1.2. Үер, газар хөдлөлт, хөрсний гулсалт, дэлбэрэлт, гал түймэр, хүчтэй шуурга, аадар бороо, эрс хүйтрэлт, цаг агаарын гэнэтийн ноцтой үзэгдэл зэрэг байгалийн гамшигт нөхцөл байдал; 
 

3.3.1.3. Тахал, халдварт өвчин гарах буюу хорио цээр; 
 

3.3.1.4. Төсөл хэрэгжих ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц хууль тогтоомжийн өөрчлөлтийг хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын эрх бүхий байгууллага баталж, мөрдүүлсэн; 
 

3.3.1.5. Эд хөрөнгө хураах, дайчлан авах; 
 

3.3.1.6. Монгол Улсын Үндэсний эрх ашиг, аюулгүй байдал болон онц байдлын улмаас Эрх бүхий этгээд энэхүү Гэрээн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө цуцалсан. 
 

3.3.2. Талууд тухайн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол Гэрээний нөгөө Талд нэн даруй мэдэгдзж давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол энэхүү

Гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг багасгах,


хязгаарлах, нөлөөнөөс хамгаалах талаар бүхий л боломжит арга хэмжээг авахаар хамтран ажиллана.





3.3.3. Энэхүү Гэрээний давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлыг тодорхойлсон заалт нь Гэрээний хугацааны туршид хүчинтэй байна. Концесс эзэмшигч нь Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлын үед Концессын зүйлийг өөрийн хамгаалалтад авах, змх замбараагүй байдпыг намжаах зэрэг өөрийн бүх бололцоот арга хэмжээг авах бөгөөд барих болон


ашиглалтын үйл ажиллагааг боломжит өөр арга замаар явуулах саналаа Эрх бүхий зтгээдэд танилцуулна. 
 

3.3.4. Давагдашгүй хүчин зүйл (эсхүл түүний үр дагавар нь) 60 буюу түүнээс дээш хоногийн турш тасралтгүй үргэлжлэх тохиолдолд эсхүл тухайн Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Төслийг хэрэгжүүлэх боломжгүй болох, үйл ажиллагаа тасалдаж, саатаж (аль хамааралтай нь), Талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан харилцан зөвшөөрөхүйц шийдэлд хүрээгүй болон Давагдашгүй хүчин зүйл үргэжилсээр байгаа бол Гэрээний аль нэг талын санаачлагаар 60 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр энэхүү Гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлах тухай Талууд хамтран шийдвэрлэнэ. 
 

3.3.5. Давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байсан нөхцөл арилсан боловч давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсон эрх, үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй бол уг эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Талууд харилцан тохиролцож, шаардлагатай


тохиолдолд энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ. 
 

3.3.6. Аливаа давагдашгүй хүчин зүйл тохиолдож ажлын гүйцэтгэл саатан


үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь энэхүү гэрээгээр хүлээсэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй бусад үүрэг хариуцлагаас чөлөөлөхгүй. 
 

3.3.7. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийн тодорхой хэсгээс чөлөөлөгдсөн Тал Гэрээ цуцлагдсанаас бусад тохиолдолд энэхүү


давагдашгүй хүчин зүйл арилсан үеэс энэхүү Гэрээний дагуу хүлээсэн


үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. 
 

3.3.8. Давагдашгүй хүчин зүйл бий болохоос өмнө гүйцэтгэх ёстой байсан


мөнгөн төлбөрийн үүргийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэж


чадаагүй нь хариуцлагаас чөлөөлөх үндзслэл болохгүй. 
 

3.3.9. Давагдашгүй хүчин зүйлийн үр дагаварыг харгалзан үзэж Концессын


тухай хуулийн 22.2 дахь хэсгийн дагуу энэхүү Гэрээний хугацааг сунгана.

3.4. Талуудын баталгаа мэдэгдэл





3.4.1. Эрх бүхий этгээд нь дараах баталгаа, мэдэгдлийг гаргаж байна. Үүнд: 
 

3.4.1.1. Засгийн газрын эрх олгосноор энэхүү Гэрээг байгуулсан болно. 
 

3.4.1.2. Концессын тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу зохицуулах байгууллагууд нь Рашаант улсын нөөцийн агуулахын төсөлд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг олгоно. 
 

3.4.1.3. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд хууль зөрчөөгүй, хэрэгжүүлэх боломжтой болохыг баталж байна. 
 

3.4.2. Концесс эзэмшигч дараах баталгаа, мэдэгдлийг гаргаж байна. Үүнд: 
 

3.4.2.1. Концесс эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж бүртгэгдсэн хүчин төгөлдөр хуулийн этгээд болно; 
 

3.4.2.2. Энэхүү Гэрээ нь Талуудын хувьд хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр, заавал биелүүлзх үүрзг болж байгаа бөгөөд тэдгээрийг гэрээний нөхцөлийн дагуу хариуцлага тооцохуйц байдлаар хэрэгжүүлэх боломжтой; 
 

3.4.2.3. Энэхүү Гэрээг байгуулж хэрэгжүүлэх нь тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийг зөрчөөгүй бөгөөд тэдгээрээр тавигдсан шаардлагын дагуу бүх зөвшөөрлийг бүрэн авсан болно. 
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. КОНЦЕССЫН ГЭРЭЭГ СУНГАХ, НЭМЭЛТ,


ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ ЦУЦЛАХ, ХАРИУЦЛАГА 
 

4.1. Засгийн газар, Эрх бүхий этгээд концессын зүйлийг энэхүү Гэрээнд


заасан хугацаанаас өмнө өөрийн мэдэлд шилжүүлэн авах, Гэрээгээр олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй шийдвэр гаргах тохиолдолд нөхөх олговор олгосны үндсэн дээр уг шийдвэрээ хэрэгжүүлнэ. 
 

4. Концесс эзэмшигч нь төслийг Техникийн нарийвчилсан зураг тесөл, төслийн санхүүжилтийн гэрээнд ажлын дагуу гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.25%-ийн алданги тооцно. 

4.3. Энэхүү гэрээний 4.2-т заасан алдангийн нийт хэмжээ нь төслийн нийт


хөренгө оруулалтын дүнгийн 10%-иас хэтрэхгүй байна. 
 

Концессын гэрээг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болох цуцлах


4.4. Концессын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу энэхүү Гэрээний хугацааг сунгах асуудлыг талууд харилцан тохиролцож сунгаж


болно. 
 

4.5. Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу талууд


харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.





4.6. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү Гэрээ


дуусгавар болох эсхүл цуцлагдана.
 

4.7. Төслийн газартай холбоотой аливаа зөвшөөрөлтэй холбоотойгоор


гуравдагч этгээдээс ямар нэгэн нэхэмжлзл, маргаан гарч, үүнтэй


төслийн үйл ажиллагаанд саад учрах буюу хойшлуулахад хүрвэл Эрх


бүхий этгээд болон концесс эзэмшигч нар төсөлд үзүүлэх аливаа сөрөг


нөлөөг багасгах зорилгоор шаардлагатай зохих бүх арга хэмжээ авна.


Энэ тохиолдолд Эрх бүхий этгээд нь саад учирсан хугацаагаар энэхүү


Гэрээг сунгах асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ. 
 

Концессын гэрээг цуцалсны улмаас нөхөх олговор олгох


4.8. Засгийн газар болон Эрх бүхий этгээд, эсхүл төрийн бусад байгууллагын шийдвэрээр төслийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол Засгийн газар нь энэхүү Гэрээнд заасны дагуу нөхөх олговор олгоно. Үүнд:





4.9. Нөхөх олговрын хэмжээг Концеесын |ухай хуулийн 24.4 дэх заалтын


да1уу буюу дараах зарчмаар тодорхойлно. Үүнд:





Нөхөх олговрын жилүүд: 
Ашиглалтад орсноос хойш Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх 7 жилийн хугацаа дуусахаас өмнө
Гарсан зардал:                  
Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш цуцлагдах хүртэлх хугацаанд санхүүгийн тайланд тусгагдаж хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажсан дүнгийн хэмжээгээр
ҮХОЁБА: 
Төсөл хэрэгжих хугацаан дахь жилийн дундаж цэвэр ашгийг 3 дахин үржүүлсэн дүнгээр


Энэхүү гэрээний 8-14 дэх; Төсөл хэрэгжих

жилийн хугацаанд энэхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд;
Хугацаан дахь жилийн дундаж цэвэр ашгийг 5 дахин үржүүлсэн дүнгээр;
Энэхүү гэрээний 15-30 дахь жилийг дуустал.;
Нөхөх олговор олгогдохгүй;




ТАВДУГAAP БҮЛЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ 
 

5.1. Энэхүү Гэрээнээс үүдэн гарах аливаа маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Энэхүү Гэрээ болон нэмэлт гэрээнүүд хоорондоо зөрчилдөх тохиолдолд концессын гэрээний зүйл заалт давуу үйлчлэлтэй байна. 
 

5.2. Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийн хооронд аливаа маргаан


үүсэх тохиолдолд талууд маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг зорино. 
 

5.3. Талууд маргааныг энэхүү Гэрээний 5.2-т зааснаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Сингапурын олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. 
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ: БУСАД 
 

6.1. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Монгол Улсад


хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ. 
 

6.2. Энэхүү Гэрээний заалтууд нь Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжуудтай зөрчилдвөл хууль тогтоомжийг баримтална. 
 

6.3. Энэхүү Гэрээнд дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож


хэрэглэнэ.Үүнд: 
 

6.3.1. “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1-д заасныг; 
 

6.3.2. “Засвар, арчлалт” гэж ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын хугацаанаас өмнө элэгдэж эвдрэхээс хамгаалах, зориулалтаар нь зөв зохистой ашиглах, шаардлагатай засвар шинэчлэлийг цаг тухайд нь хийх үйл ажиллагааг; 
 

6.3.3. "Зохицуулах байгууллага" гэж Монгол Улсын Концессын тухай


хуулийн 3.1.6-д заасныг;

6.3.4. "Төслийн санхүүжилтиин гэрээ" гэж Концесс эзэмшигч, хөрөнгө


оруулагч нарын хооронд бичгээр байгуулсан төслийн санхүүжилтгэй холбоотой гэрээг; 
 

6.3.5. “Техник, эдийн засгийн үндэслэл" гэж Улсын шатахууны нөөцийн агуулахын техникийн нөхцөл, тэдгээрийн эдийн засгийн тооцоо, төлөвлөлт, судалгааг агуулсан батлагдсан баримт бичгийг;





6.3.6. “Техникийн нарийвчилсан зураг төсөл” гэж Улсын шатахууны нөөцийн агуулахын зураг төсөл, төсвийг; 
 

6.3.7. “Барилгын ерөнхий гүйцэтгэгч” гэж концессын зүйлийн барилгын ажлыг гүйцэтгэхээр Концесс эзэмшигчтэй гэрээ байгуулсан хуулийн этгээдийг; 
 

6.3.8. “Захиалагч” гэж Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг; 
 

6.3.9. “Эрх бүхий Этгээд” гэж Монгол Улсын Концессын тухай хуулийн


3.1.7-д заасныг; 
 

6.3.10. “Концесс эзэмшигч” гэж зөвхөн Рашаант дахь улсын нөөцийн агуулах төслийг хэрэгжүүлэх “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийг; 
 

6.3.11. “Талууд” гэж Эрх бүхий Этгээд, Концесс эзэмшигчийг хамтад нь; 
 

6.3.12. “Гарсан зардал” гэж энэхүү Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш Гэрээ цуцпагдах хүртэлх хугацаанд санхүүгийн тайланд тусгагдаж хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажсан дүнг; 
 

6.3.13. “ҮХОЁБА” гэж үлдсэн хугацаанд олох ёстой байсан ашиг. 
 

Мэдэгдэл 
 

6.4. Энэхүү Гэрээний хүрээнд харыдах, мэдэгдэл хүргүүлэх тохиолдолд


түүнийг Монгол хэлээр, бичгээр үйлдэх ба биечлэн эсвэл хүлээн авсан баримт шаардсан баталгаат шуудангаар, эсхүл факсаар явуулж араас нь эх хувийг хүргэх ба мэдэгдэл хүлээн авсан тал мэдэгдлийг хүлээн авсан тухай баримтад гарын үсэг зурж баталгаажуулна. 
 

Гэрээний заалтыг хэсэгчлэн хүчингүйд тооцох


6.5. Энэхүү Гэрээний аль нэг заалт ямар нэг шалтгаанаар бүхэлд нь эсвэл  

хэсэгчлэн хүчингүй, хууль бус хэмээн төрийн эрх бүхий байгууллага (Гэрээний маргааны хянын шийдвзрлзх байгууллага)-аас үзсэн тохиолдолд ур заалтыг Гэрээнээс хасах бөгөөд Гэрээний бусад зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. 


6.6. Талууд аль болох нэн даруй уулзаж, хууль ёсны, хүчин төгөлдөр бүхий,


энэхүү Гэрээний зорилготой аль болох нийцэхүйц, адил хэмжээний эдийн засгийн нөлөө үзүүлэхүйц, орлуулах заалтуудыг сайн санааны үүднээс хэлэлцэн тохиролцоно. 
 

Хууль тогтоомж өөрчлөгдөх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээ 
 

6.7. Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний хугацаанд холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт нь төслийн хэрэгжилтэд тааламжтай нөхцөл олгож байгаа гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд санал гарган Иргэний хуулийн 5.3 дахь заалтын дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. 
 

6.8. Энэхүү Гэрээний хугацаанд хууль тогтоомж өөрчлөгдсөнөөс Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг баримтлан концесс эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг дордуулсан аливаа өөрчлөлт оруулахгүй. 
 

Нууц хадгалах 
 

6.9. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн нарийвчилсан


зураг төсөл, ноу хау нь Гэрээний нууцад хамаарна. 
 

6.10. Энэхүү Гэрээний 6.9 дэх заалтад заасан Гэрээний нууцыг талуудын аль нэг нь гуравдагч этгээдэд мэдэгдэх шаардлага уүсвэл нөгөө талаасаа бичгээр зввшөөрөл авсан байна. 
 

Энэхүү Гэрээг Талууд 4 хувь Монгол хэл дээр үйлдэх бөгөөд хувиуд


адил хүчинтэй байна.



ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Гарын үсэг: ...............................
Нэр: С.Жавхланбаатар
Албан тушаал: Хөрөнгө оруулалтын газрын дарга
Тамга

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Гарын үсэг: ...............................
Нэр: Л.Нямсүрэн
Албан тушаал: Ерөнхий захирал
Тамга
“РАШААНТ ДАХЬ УЛСЫН НӨӨЦИЙН АГУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН КОНЦЕССЫН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭРЭЭ 
 

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 
Улаанбаатар хот 
 

Энэхүү Гэрээ (цаашид “Нэмэлт гэрээ” гэх)-г Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 119 дүгээр тогтоол, хуучнаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийн Концессын гэрээ (“Концессын гэрээ” гэх)-ний 4.5 дахь хзсгийг үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар /цаашид “Эрх бүхий этгээд” гэх/-ын дарга Б.Баярсайхан; 

Нөгөө талаас Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Нэйшнл трейдинг энд транспорт rpynn” ХХК, түүнийг төлөөлж Ерөнхий захирал Л.Нямсүрэн /цаашид “Концесс эзэмшигч” гэх/ нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. 
 

ҮНДЭСЛЭЛ:


Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр концессын гэрээг байгуулсан. 
 

Талууд концессын гэрээний 4.5 дахь заалтын дагуу дараах нэмэлт, өөрчлөлтийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





НЭГ. НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ 
 

1.1. “Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний 1.7 дахь заалтын “32 cap” гэснийг “38 cap” гэж өөрчлөн найруулав.


1.2. “Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний 1.91-д “энэхүү гэрээний 1.7-д заасан 38 cap гэсэн хугацааг цаашид сунгахгүй байхаар талууд тохиролцсон болно." гэсэн заалт нэмэв. 
 

ХОЁР. БУСАД ЗОХИЦУУЛАЛТ 
 

2.1. Энэхүү Нэмэлт гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан заалтуудаас бусад концессын гэрээний зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.


2.2. Энэхүү Нэмэлт гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсзг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд Концессын гэрээний салшгүй хэсэг байна.


2.3. Нэмэлт гэрээ нь адил хүчинтэй 2 хувь үйлдэгдсэн бөгөөд концессын гэрээний хугацаанд хүчинтэй үйлчилнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ

Гарын үсэг: .......................................
Нэр: Б.Баярсайхан
Албан тушаал: Үндэсний хөгжлийн газрын дарга
Тамга

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ
Гарын үсэг: .....................................
Нэр: Л.Нямсүрэн
Албан тушаал: Ерөнхий захирал
Тамга